Боловсрол хөгжлийн төвийн зураг төсөл, төсөв боловсруулах ажил

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Эн Си Си Эс ХХК

Хугацаа: 2025 - 2026

2023-2024 онд хийгдсэн “Ханбогд сумын боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлох судалгаа” болон “Ханбогд сумын боловсролын салбарын хөгжлийн замын зураглал 2030” бодлогын баримт бичгийн үр дүн, дүгнэлтэд тулгуурлан хүүхэд, залуусын амьдралын чанарыг сайжруулах, сурч боловсрох аюулгүй бөгөөд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн боловсрол, хүмүүжил, хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх “Боловсрол хөгжлийн төв”-ийг байгуулах ажлыг эхлүүллээ.

ОТХС нь төслийн хүрээнд төвийн зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлэн хэрэгжүүлж байна. Боловсрол хөгжлийн төв нь боловсролын зориулалтаар олгогдсон Ханбогд сумын 2-р багийн Гавилууд, Галбын Наран хаягтай 1.2 га газар дээр баригдах бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн, хүүхэд, залуусын хөгжих хэрэгцээг бүрэн хангах байгууламж байх юм.

Төв нь 2 давхар, бетон хийцлэлтэй, хүүхдэд ээлтэй төлөвлөлттэй, 350 хүүхдийн багтаамжтай байх бөгөөд дараах олон талт үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна.

Үүнд:

  • • Хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, клубын үйл ажиллагаа

  • • Өндөр өнжүүлэхийн үйлчилгээ

  • • Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийн танхим

  • • Нийтийн номын сан

  • • Сэтгэл зүй болон нийгмийн дэмжлэгийн үйлчилгээ

Мөн төвийн дотор болон гадна орчны зохион байгуулалт, тохижилт, зогсоолын шийдэл нь хүүхэд, залуусын аюулгүй, тайван байдлыг ханган суралцах таатай орчныг бүрдүүлэх зарчимд нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий байгууламж байна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан