Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг
Хугацаа: 2025
Ханбогд сумын эрүүл мэндийн төвийг нэгдсэн эмнэлгийн шатлалд ахиулахтай холбоотой эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний цар хүрээ, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээ, яаралтай тусламжийн үйлчилгээг орон нутагт чанартай, хүртээмжтэйгээр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг /Эрүүл мэндийн байгууллагын чанар эрсдэл аюулгүй байдлын Монголын нийгэмлэг/-тэй хамтран “Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн (СЭМТ) тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулав.
Хөтөлбөрийг Ханбогд сумын ИТХ-аар батлуулан 2025-2027 онд талууд хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.
Үр дүн:
Хөтөлбөрийн хүрээнд 3 үр дүнгийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийт 60 гаруй үйл ажиллагааг 2025-2027 оны хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
ҮР ДҮН 1. Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийг нэгдсэн эмнэлгийн статуст шилжихэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалт, менежментийн шинэчлэл хийгдсэн байна.
• СЭМТ-ийн бүтэц, зохион байгуулалт, менежментийг хүн амын өсөлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэчилж, сайжруулсан байна.
• СЭМТ-ийн дэд бүтцийг шинэчлэхэд шаардлагатай бодлогын баримт бичгүүд боловсруулагдсан байна.
• Олон улсын JCI стандартыг нэвтрүүлэх бэлтгэл хангагдаж, стандартын шаардлагад нийцсэн дэд бүтэц, үйл ажиллагааны суурь үнэлгээ хийгдсэн байна.
ҮР ДҮН 2. Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан байна.
• Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, яаралтай дуудлагын бэлэн байдал сайжирсан байна.
• Ревматологи, гэмтэл, эх барих, эмэгтэйчүүд, мэдрэл, хүүхэд, лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, мэдээгүйжүүлэг, телемедицин зэрэг төрөлжсөн эмнэлзүйн тусламж үйлчилгээ сайжирсан байна.
• Эмнэлгийн тусламжийн чанар, эрсдэл, халдварын удирдлага сайжирч, өвчтөн, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах 6 зорилт шат дараатай хэрэгжсэн байна.
• Сувилахуйн тусламжийн чанар дээшилж, сувилагчдын ур чадвар нэмэгдсэнээр үйлчлүүлэгч төвтэй, чанартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн байна.
ҮР ДҮН 3. Ханбогд суманд хүн амын эрүүл мэндийг дэмжих таатай орчин бүрдэж, иргэдийн нийгмийн эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал хэвшил сайжирсан байна.
• Үйлчлүүлэгч дэмжих алба (ҮДА) байгуулагдаж, үйл ажиллагаа нь тогтворжсон байна.
• Олон нийтийг хамарсан осол, гамшгийн бэлэн байдал хангагдсан байна.
• Иргэд эрүүл мэндийг дэмжих зөв дадал хэвшилтэй болох нөхцөл бүрдсэн байна.
