Ханбогд сумын ахлах ангийн сурагчдад зориулсан хөгжлийн хөтөлбөр

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Томүжин Эдүкейшн ХХК

Хугацаа: 2024 - 2025

Ханбогд сумын ахлах ангийн сурагчдад зориулсан хувь хүний хөгжил, амьдрах ухааны ур чадварыг хөгжүүлэх болон гадаадын их, дээд сургуулиудад бэлдэх цогц хөтөлбөрийг 2023-2024 онд амжилттай хэрэгжүүлж нийт 234 сурагчдад шууд хүрч ажилласан. Хөтөлбөрийн үр дүнд Ханбогд сумын 5 сурагч гадаадын их дээд, сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн хариу авсан.

Улмаар 2024-2025 онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийт 837 сурагчдад хүрч ажилласан байна. Хөтөлбөрийн хүрээнд үндсэн 3 дэд хөтөлбөр болох Томүжин зуны цогц хөтөлбөр, Үжин хөтөлбөр, Томүжин Бейсикс хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв. Хөтөлбөрт хамрагдсан сурагчдад олон сайшаалтай үр дүн гарсны дотор 2 сурагч Duolingo олон улсын англи хэлний шалгалтын 115 буюу IELTS шалгалтын 7 оноотой дүйцэхүйц оноо авсан бөгөөд 1 сурагч гадаадын их дээд, сургуульд тэтгэлэгтэй тэнсэн үр дүн гарсан.

Үр дүн:

Томүжин зуны цогц хөтөлбөр

  • • Ханбогд сумын ерөнхий боловсролын 1, 2-р сургуулийн 10–12-р ангийн сонгогдсон 40 сурагч Томүжин Алтернатив сургуулийн 21 хоногийн зуны сургууль болон 7 хоногийн зуслангийн хөтөлбөрт хамрагдсан.

Үжин хөтөлбөр

  • • Junior Edition - Сонгогдсон 25 сурагч Foundation English, English in Action, Advanced English гэсэн гурван шатлалт англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан бөгөөд тэднээс 6 сурагч Duolingo English Test өгч албан ёсны оноо авсан. Хөтөлбөрийн явцад ангийн дундаж Duolingo English Test-ийн үнэлгээ 52-оос 76–92.1 хүртэл өссөн.

  • • Senior Edition – 12-р ангийн 5 сурагч Томүжин Академийн их сургуулийн өргөдөл илгээх эрчимжүүлсэн бэлтгэлийн (RD Program) 3 сарын сургалтад хамрагдсан. Хөтөлбөрийн үр дүнд эдгээр сурагчид амжилттайгаар их сургуулийн өргөдлөө илгээж, 1 сурагч АНУ-ын Albion, Beloit, Wabash коллежуудад элсэх урилга авсан.

Орон сууцны бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө: 26 га

  • • Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тус сумын ухаалаг, ногоон, байгаль орчинд ээлтэй хүн амын амьдрах таатай орчин нөхцөлийг хангасан хот болохоор төлөвлөсөн. Тиймээс тус суманд амьдарч байгаа иргэд болон шилжин ирж суурьших иргэдийн орлогод нийцсэн эрчим хүчний хэмнэлтэй, олон төрлийн загвар сонголт бүхий орон сууцны бүсийн төлөвлөлт зураг төслийг боловсруулан хэрэгжүүлэх

Томүжин Бейсикс хөтөлбөр:

  • • Ханбогд сумын 1, 2-р сургуулийн нийт 837 сурагч хөтөлбөрт хамрагдаж, хувь хүн болж төлөвших, өөрийн хүсэл сонирхол, ирээдүйн зорилгоо тодорхойлох чиглэлээр сар бүрийн 9 удаагийн үйл ажиллагаанд оролцов.

  • • Эдгээр үйл ажиллагаа нь сурагчдын дотоод нөөц бололцоог нээж, хувь хүний хөгжлийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд сурагчдын идэвх оролцоо өндөр, үр дүн сайтай байсан.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан