Сумын төвийн авто замын 2-р ээлж: 6.13км

Attachment

Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Сейф транс ХХК, Огторгуйн бүтээл ХХК-н түншлэл

Хугацаа: 2025 - 2026

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу сумын төвийн хатуу хучилттай автозамын сүлжээг сайжруулах, нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тоос шороог багасгах, мөн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор 4 ба 2 эгнээ бүхий, дугуйн зам, явган зам, тойрог уулзвар, автобусны буудлыг замын норм дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгэв.

Төслийн хүрээнд:

  • • 4 ба 2 эгнээ бүхий, дугуйн зам, явган зам, тойрог уулзвар, автобусны буудал, замын тэмдэг тэмдэглэгээ, уулзваруудад өндөрлөгчтэй хурд сааруулагчтай

  • • Ус зайлуулах иж бүрэн байгууламж, танк, тунгаагууртай

  • • Сумын ирээдүйн хөгжил тэлэлтэд зориулан зам доогуур лотки, шугам сүлжээ гарах сувгуудтай

  • • Орц гарц, зогсоолуудыг зургийн дагуу бүрэн хийж гүйцэтгэв

Замын барилга угсралтын ажил ба тохижилтын ажлын төсвийн бүрдэл нь:

  • • Үндсэн замын барилга угсралтын ажил: 56%

  • • Тохижилтын ажил: 16%

  • • Ус зайлуулах байгууламж: 10%

  • • Гэрэлтүүлгийн: 10%

  • • Шугам хоолойг сайжруулах, хамгаалах: 8%

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан