Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц (II ээлж)

Attachment

Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Стейрвэй ХХК

Хугацаа: 2024 - 2025

“Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” ба “Оюу Толгой компаниас баримтлах Ханбогд сумын хөгжлийн стратеги” төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор Ханбогд суманд 2022-2024 онд хэрэгжүүлэх эхний ээлжийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг Түншлэгч талууд хамтдаа тодорхойлсон болно. Эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн нэг нь сумын төвд баригдах Хурдасгуур төвийн загвар хашааны төсөл юм.

Орон нутагт жишиг болохуйц эрчим хүчний хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай амины орон сууцны барилга угсарч сумын оршин суугчид, Оюу Толгой ХХК-ийн ажилчдад таниулах. Төслийн хүрээнд Хурдасгуур төвийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хүргэх оффисын зорилгоор эхний ЭХХ-тэй байшинг барьсан бол хоёр дахь байшинг хүн амьдрах зориулалттай байхаар төлөвлөсөн.

Төслийн хүрээнд:

  • • 120 м2 талбайтай эрчим хүчний хэмнэлттэй твин хаус загварын амины орон сууцны иж бүрэн зураг төсөл гаргах

  • • Барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй хийж гүйцэтгэх

  • • Эрчим хүч хэмнэсэн давхар шийдэл боловсруулан амины орон сууцны барилгын ашиглалтын явцад ашиглах

Замын барилга угсралтын ажил ба тохижилтын ажлын төсвийн бүрдэл нь:

  • • Ажлын зураг төсөл боловсруулах ажил: 3%

  • • Барилга бүтээцийн ажил: 42%

  • • Архитектур дотор заслын ажил: 32%

  • • Дотор инженерийн шугам сүлжээ угсрах, холболт хийх ажил: 23%

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан