ЕСБХБ-тай хамтран санхүүжүүлсэн чадавхжуулах сургалт

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Европын сэргээн босголт хөгжлийн банк

Хугацаа: 2025

2025 оны 9-р сараас 12-р сарын хооронд Европын Холбооны санхүүжилтээр, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай (ЕСБХБ) хамтран Ханбогд сумын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн төлөвлөгдөж хэрэгжүүлсэн үндсэн үйл ажиллагаанаас гадна дараах нэмэлт, эерэг үр нөлөөнүүд гарсан нь онцлох ач холбогдолтой байв.

Үүнд:

ЕСБХБ-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөрийг Ханбогд суманд биечлэн танилцуулсан. Банкны төлөөлөл сургалтын оролцогчидтой шууд уулзаж, тэтгэлэг авах болзол, боломж, хамрагдах үйл явцын талаар мэдээлэл өгсөн нь оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлсэн.

Хөтөлбөрт хамрагдсан 6 аж ахуйн нэгж ЕСБХБ-ын зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан. Эдгээрээс гурван байгууллага нь тус банкны 85%-ийн тэтгэлэгтэй зөвлөх үйлчилгээний багцад оролцохоор тэнцэж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн.

Эдгээр нэмэлт үр дүн нь сургалтын хөтөлбөр зөвхөн мэдлэг олгохоос цаашлан ЖДБ-үүдийг бодитой дэмжлэг, олон улсын байгууллагатай холбох гүүр болж ажилласныг харуулж байна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан