Амины орон сууцны төсөлд хөнгөлөлттэй зээл олгох хамтын ажиллагаа

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Худалдаа хөгжлийн банк

Хугацаа: 2025-2027

Хурдасгуур сан нь байгальд ээлтэй загвар бүхий амины орон сууцны төслийг хэрэгжүүлэхдээ барилгын бүтээн байгуулалтын зардлыг боломжит хамгийн бага түвшинд байлгаж, орон нутгийн иргэд болон шилжин суурьшигчдын худалдан авах чадварт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд сангийн эх үүсвэрийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан гүйцэтгэгч байгууллагад хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгож, зээлийн хугацаа дууссаны дараа сан олгосон хөрөнгөө эргэн нөхөн бүрдүүлэх зарчмаар төсөл хэрэгжиж байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын 79 хувь нь Хурдасгуур сангаас, үлдсэн хувь нь гүйцэтгэгч байгууллагын өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа болно. Сан нь Худалдаа хөгжлийн банктай хамтран, сангийн дотоод журмын дагуу олон нийтэд нээлттэй тендер зохион байгуулж гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулсан.

Худалдаа хөгжлийн банктай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллагын ирүүлсэн ажлын төлөвлөгөөний дагуу эхний шатны санхүүжилт болох 4,558 сая төгрөгийн эх үүсвэрийг банкаар дамжуулан гүйцэтгэгчид олгоод байна. Мөн Худалдаа хөгжлийн банк нь гүйцэтгэгч байгууллагад олгосон зээлийн зарцуулалтад хяналт тавьж, холбогдох тайлан мэдээг Хурдасгуур санд тогтмол ирүүлэн ажиллаж байна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан