Афлатон хөтөлбөр

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ

Хугацаа: 2025-2026 оны хичээлийн жил

Афлатон хөтөлбөр нь 1991 онд үүсгэн байгуулагдсан төв нь Нидерланд улсад байрладаг, дэлхийн хэмжээний нийгмийн болон санхүүгийн боловсрол олгодог олон улсын төрийн бус байгууллага юм. Тус хөтөлбөр нь 345 түнш байгууллага, 38 улсын засгийн газартай хамтран ажиллаж, жил бүр 108 оронд 10.5 сая гаруй хүүхэд, залуучуудад хүрч ажилладаг хүчирхэг сүлжээг бий болгосон.

Монгол улсад хөтөлбөрийг ХАС банкны дэргэдэх “Хөгжлийн Алтан Сан Холбоо” ТББ 2010 оноос ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсоор нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сурагчдын санхүүгийн зөв дадал, нийгмийн идэвх, хувь хүний манлайллыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллаж байна. ОТХС нь “Хөгжлийн Алтан Сан Холбоо” ТББ-тай хамтран уг хөтөлбөрийг Ханбогд сумын дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан хэрэгжүүлж, нийт 100 сурагчийг нийгмийн болон санхүүгийн боловсролын үндсэн ойлголт, ур чадварт сургаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь өсвөр үеийнхний амьдралын ухаан, хариуцлагатай хэрэглээ, төсөв төлөвлөлтийн чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Үр дүн:

  • • 1-р сургуулиас 50 сурагч, 2 багш; 2-р сургуулиас 50 сурагч, 2 багш сонгогдон хамрагдаж, нийт 100 сурагч, 4 чиглүүлэгч багш хөтөлбөрт оролцож байна.

  • • Хөтөлбөрийн чиглүүлэгч багш, оролцогч сурагчид нийгмийн болон санхүүгийн боловсрол эзэмшүүлэх, мөн энтерпрайзинг ур чадвар (санаачилга, асуудал шийдвэрлэлт, багийн ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх чадвар) хөгжүүлэхэд чиглэсэн нэг бүтэн өдрийн сургалтад хамрагдсан.

  • • Сургууль тус бүр 2 клуб байгуулж, сурагчдын санаачилсан нийгмийн хөгжлийн 4 бичил төслийг бодитоор хэрэгжүүлэв. Үүнд:

    • – 1-р сургуулийн дунд ангийн клуб – “Ухаалаг Санхүүч” төсөл

    • – 1-р сургуулийн ахлах ангийн клуб – “Save or Drop” төсөл

    • – 2-р сургуулийн дунд ангийн клуб – “Санхүүгийн Аялал” төсөл

    • – 2-р сургуулийн ахлах ангийн клуб – “Хог хаягдлын менежмент” төсөл

  • • Сурагчдын хэрэгжүүлсэн эдгээр бичил төслүүд нь орон нутгийн иргэд, сурагчид, эцэг эх нарыг хамруулан 500 гаруй хүнд хүрсэн бодит үр нөлөөтэй үйл ажиллагаа боллоо.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан