Амины орон сууцны хотхон зураг төсөл, төсөв боловсруулах, барилга угсралт хийх, зах зээлд нийлүүлэх ажил

Attachment

Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан

Гүйцэтгэгч: Аглут ХХК, Пропем Прайм Партнерс ХХК

Хугацаа: 2025-2026

Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тус сумыг экологи, байгаль орчинд ээлтэй, хүн амьдрах таатай орчин нөхцөл бүрдсэн хот болгон хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Энэ зорилтын хүрээнд орон нутагт амьдарч буй иргэд болон шилжин ирж суурьших иргэдийн орлогод нийцсэн, Ханбогд сумын орон нутгийн онцлог, цаг уурын нөхцөлд нийцсэн, тогтвортой шийдэл бүхий жишиг амины орон сууцны загварыг нэвтрүүлэх, турших зорилгоор тус төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Амины орон сууцны хотхон төслийн бүтэц

Хотхон нь 76–133 мкв талбай бүхий ялгаатай хэмжээний сонголттой, айл бүр өөрийн эдэлбэр газартай, хүүхдийн тоглоомын талбайг орчин үеийн зохион байгуулалттайгаар төлөвлөсөн бөгөөд дараах хоёр үндсэн төрлөөс бүрдэнэ.

1. Сингл хаус (Single House)

  • • Тоо хэмжээ: 8 ширхэг

  • • Хэмжээ: 114.2 м² – 4 ширхэг, 133.2 м² – 4 ширхэг

  • • Хийцлэл: Прекаст хавтан

2. Таунхаус (Townhouse)

  • • Тоо хэмжээ: 12 ширхэг

  • • Хэмжээ: 76.5 м²

  • • Хийцлэл: Төмөр бетон каркас

Төслийн хэрэгжилтийн явц

  • • Барилгын ажлын газар хөндөх, шав тавих ёслолын үйл ажиллагаа 2025 оны 9-р сард оролцогч талууд болон орон нутгийн иргэдийн оролцоотойгоор ёслол төгөлдөр зохион байгуулагдсан.

  • • Төсөл нь архитекторын төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг төслийн зөвшөөрлөө бүрэн батлуулсан.

  • • Барилгын ажил батлагдсан хуваарийн дагуу сааталгүй үргэлжилж,

    • • Үндсэн араг бүтээцийн ажил 2025 оны 4-р улиралд бүрэн дууссан,

    • • Дараагийн шатны ажил өвлийн хугацаанд зогсож, 2026 оны 3-р сараас үргэлжлэн хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.

    • • Амины орон сууцны хорооллыг 2026 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

© 2025 "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" бүх эрх хуулиар хамгаалагдсан