Хэрэгжүүлэгч: Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Гүйцэтгэгч: Татах хүч ХХК
Хугацаа: 2025
Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тус сумыг экологи, байгаль орчинд ээлтэй, оршин суугчдын аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн жишиг хот болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ хүрээнд орон нутгийн иргэд болон ирээдүйд шилжин суурьших өрхүүдийн орлогод нийцсэн, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан, байгальд ээлтэй шийдэл бүхий амины орон сууцны цогцолбор хотхоны концепц, ерөнхий төлөвлөлт болон эскиз загвар зургийг боловсруулсан болно.
Төслийн ажлын эхний шатанд бүс нутгийн байгаль орчин, газарзүйн онцлогийг тодорхойлох зорилгоор иж бүрэн суурь судалгааг хийж гүйцэтгэсэн.
Үүнд:
• Байршлын болон бүс нутгийн хөгжлийн нөхцөл байдлын судалгаа
• Цаг уурын онцлог, уур амьсгалын үзүүлэлтүүдийн дүн шинжилгээ
• Амины орон сууцны жишиг, төрлүүдийн судалгаа
• Төлөвлөлтийн концепц боловсруулахад шаардлагатай үндэслэл, санааны хөгжүүлэлт зэрэг ажлууд багтсан.
Цогцолбор хотхоны төлөвлөлтийн ажил нь оршин суугчдын тав тухтай амьдрах орчин, газрын оновчтой ашиглалт, ирээдүйд борлуулалтын өрсөлдөх чадвар, боломжит өртгийн хувилбаруудыг тооцон дараах чиглэлүүдээр хийгдсэн.
Үүнд:
• Газар ашиглалтын ерөнхий төлөвлөлт
• Архитектур болон орон зайн төлөвлөлтийн шийдлүүд
• Барилгажилтын үе шатлал, төлөвлөлт
• Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтийн судалгаа
• Барилгын материал, технологийн боломжит хувилбаруудын судалгаа
• Гадна инженер дэд бүтцийн шийдэл, тооцоо
• Хөрөнгө оруулалтын тооцоо, зардлын нарийвчилсан тооцоолол
Дээрх судалгаа, тооцоо, төлөвлөлтийн үр дүнд олон хувилбаруудыг боловсруулан туршиж үзсэний дараа байгальд ээлтэй, гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхүйц 20 айлын амины орон сууцны цогцолбор хотхоны загвар төлөвлөлтийг эцэслэн боловсруулсан болно.
Ингэснээр хотхоны ажлын суурь үндэслэл, төлөвлөлтийг хийж барилга угсралтын ажлыг эхлүүлэх хийх боломжийг бүрдүүлж өгсөн юм.
